Төрсний дараах анхны сарын тэмдэг ирэхэд юу анхаарах вэ?

Төрсөн эмэгтэйчүүдийн дунд эргэлзээтэй маш олон асуултууд байдгийн нэг нь төрсний дараа сарын тэмдэг хэзээ ирэх ёстой вэ? сарын тэмдэг ирэхэд юуг анхаарах вэ? мэдээж энэ асуултуудтай зэрэгцэн жирэмслэлтийн талаарх асуултууд ар араасаа хөвөрдөг. 
Төрсний дараа сарын тэмдэг ирэх нь хүн бүрт харилцан адилгүй байдаг ба зарим эмэгтэйчүүдийн 2-3 сарын дараа ирж байхад зарим эмэгтэйчүүдийнх 1,5-2 жилийн дараа ирэх тохиолдол байдаг. Тэгэхээр эхлээд таны биед ямар өөрчлөлт гарч байгаа талаар нийтлэлээ эхэлье.

Таны биед гарах өөрчлөлтүүд:

Мэдээж бүхэл бүтэн 10 сарын турш таны бие өөрчлөгдөж тэлж, сунахаас гадна, дотор эрхтэн, дотоод шүүрлийн булчирхайнуудад тань өөрчлөлт орсон байгаа. Тиймээс хэвийн нөхцөлдөө шилжих гэж багагүй хугацаа зарцуулагдана. Мөн та жирэмсэн үеийнх шигээ үргэлжлүүлэн 2 хүний витамины хэрэгцээг хангах хэрэгтэй болно. Манай Монгол эмэгтэйчүүдэд ажиглагддаг зүйл бол өөрийн амин дэмээ нөхөж чадахгүй байх явдал юм. Үүнээс болж бухимдах, ядрах, үс,хумс хэврэг болох, хэтэрхий мартамхай болох гэх сөрөг үр дагаврууд үүсдэг. 

Төрсний дараах үед умай өөрчлөгдөнө.

Өөрийнхөө хүүхэд тээх үндсэн үүргээ гүйцэтгэсэн  умайн урьдын хэмжээндээ очно. Төрсний дараа умайн дотор тал шархны талбар болж цус ихээр гарна. Эдгэрэлт аажмаар явагдахын хэрээр гарах ялгадасны (шавхарга) байдал өөрчлөгдөнө. Төрсний дараах эхний 5 хоногт шавхарга цусархаг байж 6-10дах хоногт хүрэндүү, 11-15 дах хоногт шаравтар өнгөтэй болдог. Шавхарга 16-20дах хоногт  цагаавтар өнгөтэй болж, гуравдах долоо хоногоос салсархаг болно.

Сарын тэмдэг

Төрсний дараа сарын тэмдэг ирэх хугацаа нь хүүхдээ хөхүүлдэг эсэхээс хамаарч харилцан адилгүй байдаг ба дунджаар 2-3 сарын дараа ирдэг гэж дээр дурдсан билээ.  Мөн сарын тэмдэг ирсэн ч хугацаа нь тогтворгүй, ирэх хэмжээ харилцан адилгүй байдаг. 

Төрсний дараах умайн эдгэрэлт болон сарын тэмдэг ирэх үед юуг илүү анхаарах хэрэгтэй вэ? 

Мэдээж ариун цэврийн асуудлыг нэн түрүүнд анхаарах шаардлагатай. Бие организм шинэ орчиндоо дасан зохицох гэж багагүй хугацаа зарцуулахын хажуугаар маш эмзэг, мэдрэмтгий болсон байгаа учраас ариун цэврийн сонголтоо маш зөв хийх хэрэгтэй. 
Ариун цэврийн хэрэглэл сонгохдоо анхаарах зүйлс:
  • Гадаргуу. Үтрээ орчмын бактериуд нь агааргүй орчинд үрждэг учраас аль болох агаар нэвтрүүлдэг хөвөн даавуун гадаргуутай бүтээгдэхүүн хэрэглэх нь эрүүл мэндэд ач тустай юм. 
  • Дусал. Ариун цэврийн хэрэглэл дээр байдаг дуслууд юуг илэрхийлдэг юм бол?  Таны хэрэглэж бүтээгдэхүүнийг хүмүүс сайн гэх боловч шингээлт муу санагдаж байвал. Ариун цэврийн хэрэглэлийн дуслын хэмжээгээ нягтлаарай. 
  • Хэмжээ. Мэдээж эдгээр өдрүүдэд тав тухтай, энгийн үе шигээ байхын тулд өөрт тохирсон хэмжээтэй ариун цэврийн хэрэглэлийг сонгох хэрэгтэй. Мэдээж өдөр, шөнийнх гэж ялгаатай ч нимгэн мөртлөө шингээлт сайтай байх нь чухал шүү. 

Comments